Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 26058 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд есөн хүнээс халдвар илэрч нийт тохиолдол 131 боллоо. Дээрх халдвар авсан иргэдийн 59 тохиолдол нь шинэ илэрсэн. Ингээд халдвартай иргэдийн ойрын хавьтлын 72 хүн халдвар авсан нь тогтоогдсон.
Шинэ бүртгэгдсэн тохиолдлууд БГД-3, БЗД-10, СБД-2, СХД-6, ХУД-9, ЧД-2 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд БЗД-ийн 5, 6, 12 дугаар хороонд шинэ тохиолдлууд бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд гэр бүлийн хүрээнд халдвар тархаж байна. Ард түмэн коронавирусийн халдварыг "бариад авчихсан" юм шиг байдалтай гадуур, дотуур явж байгаа нь ажиглагдаж байна. Өчигдөр гэхэд иргэдийг ажиглахад золголт хийж дэлгүүр, хоршоонд олноороо бөөгнөрч, амны хаалтаа зөв зүүгээгүй явж харагдсан. Дэлхийн аль ч оронд коронавирусийн халдварыг устгаагүй байна. Ард иргэд маань коронавирусийн халдварын талаарх мэдлэгтэй болсон. Тиймээс халдварт өвчин устаагүй тул сэргийлж байхыг хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.