"Баянзам" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн шинэ гарц Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын үндэслэлгүй, хууль бус шийдвэрээс болж хаагдан, төсөв орлогоо алдах, олон мянган жолооч ажил, орлогогүй болоход хүрээд байна гэв.
Баянзам тээвэрчдийн холбоо нь "Жишиг тээвэр" нэгдэл, "Чойр" тээврийн нэгдэлтэй хамтран ногоон бүсийн нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор "Эв нэгдэл-Нэг зам" 90 хоногийн аяныг санаачлан Чойрын чиглэлд эхлүүлж экспортын шинэ гарцаар нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн байна. Гэтэл Зам таавар хөгжлийн сайд Л.Халтар нь Өмнөговь аймгийн засаг даргад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замаар хийж буй нүүрс тээвэрлэлтийг хатуу хучилттай авто зам барих хүртэл зогсоох чиглэл өгчээ. Зам тээврийн сайдын үндэслэлгүй шийдвэрээс болж нүүрсний экспортын шинэ гарц зогсоод байгаа аж.
Хятадын тал нүүрсний импортоо Эрээн боомтоор төмөр замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн манай улсын Засгийн газрын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй боловч Зам, тээврийн сайд нь зөвшөөрөхгүй байна.
Энэхүү тээвэрлэлтийг хааж зогсоосноор Эрдэнэс таван толгой ХК-ийн 4 сая тонн нүүрсний борлуулалт тасрах, 1000 орчим жолооч ажилгүй, Чойрын гаалийн талбайд ажиллаж буй 1000 орчим ажилтнуудад ажилгүй болох, нэр бүхий таван компани гэрээний алдангид орох бодит эрсдэл үүсэж улмаар Монгол улсад орж ирэх эдийн засгийн асар их боломж алдагдана хэмээн тэд мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хамаг зам эвдээд хаяна шүү дээ. Зогсоосон нь зөв.
үхсэний зам эвдэх вэ дээ. Ойлгоогүй байж би яс ихээ боль мал минь
Ene hetsvv tsag ved uls oronii ediin zasgiin asar bolomjiig vgvi hiij bna ene teewer ywsanaar uls oronii ediin zasagt asar ih huwi nemer boloh bizee
Замыг хурдан сайжруулаад нэг замаар явбал хаа хаанаа ашигтай.
УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ГЭХЭЭС ИЛҮҮ УЛС ТӨРИЙН ӨШ ХОНЗОН,ОРОН НУТГИЙН ШАЛИХГҮЙ ЭРХ АШИГААР ШАЛТАГ ЗААЖ НОВШИРНО ГЭЖ ЭНЭ. УЛС ОРНОО БОДДОГ БОЛ АРАЙ ӨӨРӨӨР ЗОХИЦУУЛЖ БОЛНОДОО.
Салбарын сайд хүн салбарынхаа жолооч нарын орлогыг хааж амьдралыг нь хүнд байдалд оруулах ч гэждээ
Улс төрч нэртэй хорчингуудаас болж жирийн тээвэрчид л хохирцгоох юмдаа. Галтар сайдыг овоо юм гэсэн бас нэгхүний захиалгаар шийдвэр гаргадаг хүүхэлдэй юм шивдээ.
xxa choirt nuurs buulgah talbai bugd duurtsen shde tgd deerees ni achilt hiihgu zam yhav ygasaa tuurim bolood evdreed ter dund hen hohrihov oilgomjtoi negt zam evtreed hajuugaar ni yvhad tuurim uusej ter ni toosjilt ih uusch maliin belcheer suitej bga ter todorhoi 2t teevert yva jolooch ed hurunguuruu bas hohirch bga teever hj bga company bur neg mashinaas 100k tataj bga ter hn yund zartsuulagdaad bnaa aa bas huuchin yvj bga transiin zamaa saijruulaad avto gridereer tureed usalgaa hgd teevert yvj bga teevrii. heregsel burees zamiin huraamj avaad yvuul bas bolj bn yvj bga bidch zamaas garah hereggu shuu dee
Халтарыг огцоруулх хөдөлгөөн өрнүүлнээ