СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Стиви Вондер Гана улс руу нүүнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Америкийн нэрт дуучин, продюссер Стиви Вондер Гана улс руу нүүх болсон гэдгээ зарлалаа. Тэрээр алдарт хөтлөгч Опра Уинфритэй ярилцах үеэрээ энэ тухайгаа мэдэгдэж чухам яагаад Африкийн Гана улс руу нүүх болсон шалтгаанаа тайлбарласан байна.

Опра ярилцлагынхаа үеэр “Та Гана улс руу нүүж, үлдсэн амьдралаа тэнд өнгөрөөх гэж байгаа юм уу” хэмээн асуужээ. Түүний асуултад Стиви Вондер “тиймээ би тэгнэ” хэмээн хариулжээ. Нэрт дуучин, дуу зохиогч эх орноо орхин явах болсон гол шалтгаан нь улстөрийн үймээс самуунаас зугтах гэсэн байна.

Тэрээр “энэ улс дахин инээмсэглэхийг харахыг хүсч байна. Би Гана улс руу нүүх гэж байгаа учраас түүнээсээ өмнө сайхан цагийг харахыг хүсч байна” гэжээ. Мөн үргэлжлүүлэн .

Төрөлхийн харааны бэрхшээлтэй ч "You Are the Sunshine of My Life" болон "I Just Called to Say I Love You" зэрэг олон алдартай уран бүтээлээрээ дэлхийд танигдсан дуучин Гана улс руу нүүх гэж байгаа тухайгаа анх удаа ярьж байгаа хэрэг биш ажээ. Тэрээр 1994 онд Гана улс руу нүүх тухайгаа анх ярьсан байна.

Стиви Вондер АНУ-ын Мичиган мужид төрсөн бөгөөд есөн настайдаа төгөлдөр хуур, бөмбөр, баян хуур тоглож сурчээ. 1961 онд Мотаун студитэй гэрээ байгуулснаас хойш Грэммийн хөгжмийн наадамд 74 удаа нэр дэвшиж, 25 удаа шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.