СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс "Ганцаардлын сайд"-ыг томилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Япон улсад амиа хорлолтын түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын иргэдийн ганцаардал, нийгмээс тусгаарлагдсан байдлыг бууруулах зорилгоор "Ганцаардлын сайд"-ыг томилжээ.

Тэрээр энэ сарын сарын 12-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Сакамотод хандан "Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү тусгаарлагдмал байдалд өртөж, амиа хорлох хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна. Та асуудлыг тодорхойлон, цогц бодлогын арга хэмжээг авна гэж найдаж байна" гэж хэлжээ.

Тэцуши Сакамото нь үүнээс өмнө Японы буурч буй төрөлтийн түвшин болон бүс нутгийн сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд байсан юм.

Судалгаанаас харахад ганцаардал нь зүрх судасны өвчин, сэтгэцийн олдмол өвчин, хооллох зуршлын эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудалд ихээр нөлөөлдөг аж.

Японы шинэ Ганцаардлын сайд энэ хоёрдугаар сарын сүүлээр яаралтай форум зохион байгуулж, ганцаардал, тусгаарлалттай холбоотой иргэдийн санаа бодлыг сонсохоор төлөвлөж байгаагаа зарлажээ. Тэрээр "Би нийгэм дэх ганцаардал, тусгаарлалтаас урьдчилан сэргийлэх, хүмүүсийн хоорондын харилцаа холбоог хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах болно" хэмээн мэдэгдсэн байна.

Сонирхуулахад, 2017 онд хийсэн судалгаагаар тус улсын есөн сая гаруй хүн ихэнхдээ эсвэл үргэлж ганцаарддаг гэдэг нь тогтоогдсон тул 2018 онд Ганцаардлын сайдыг томилсон байна. Австрали улсын эрх баригчид мөн үүнтэй ижил төстэй албан тушаал бий болгох талаар бодолцож үзэж байгаа аж.

Эх сурвалж: Insider

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.