СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-22

LIVE: Ц.Ганзориг: “Астразеника” вакциныг Ерөнхий сайд болон галын шугамд ажиллаж буй хүмүүст тарина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг:

Өнөө өглөө Окфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн “Астразеника” вакцины 150,000 тун вакцин Энэтхэг улсаас ирлээ. Энэ вакциныг нэг хүнд хоёр тун гэж тооцон 75,000 хүнд хийнэ. Энэ вакцин галын шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд болон төрийн тусгай албан хаагчдад хангалттай хүрнэ. "Астразеника" вакциныг ДЭМБ-аас энэ сарын 15-ны өдөр хүлээн зөвшөөрсөн тул маргаашнаас эхлэн вакцинжуулах ажил маш шуурхай явагдана. Ерөнхий сайд "Астразеника" вакциныг тариулна.

Мөн өнөөдөр 22.00 цагаас Синефармын бүтээсэн вакцин бууна. Уг вакциныг тарих зөвшөөрөл ДЭМБ-аас гарах гээд хүлээгдэж байгаа. Гарангуут нь вакцинжуулах ажлыг хийж эхэлнэ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Астразеника” вакцины эхний 150 мянган тунд эрсдэл бүхий иргэд буюу эрүүл мэндийн салбарынханд, тусгай чиг үүргийн алба хаагчид, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс хамрагдана. Вакциныг 21-28 хоногийг зайтайгаар хоёр удаа хийнэ. Ингэсний дараа 14 хоногийн дотор дархлаа тухайн хүнд сууна. Вакциныг хийхийн өмнө мэргэжлийн эмч хүн тусгай үзлэг хийгээд вакцинд хамрагдаж болно гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд л тухайн вакциныг хийнэ.

Вакцин хийж болохгүй заалттай тухайлбал өндөр халуурч байгаа хүнд, аливаа халдварт өвчтэй хүн, харшлын суурьтай, эмийн болон бусад бүтээгдэхүүнд харшилтай хүнд хийхгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.