СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-22

LIVE: Ц.Ганзориг: Өрх бүрээс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөр дуусгавар болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг:

Баянзүрх дүүрэгт өчигдөр 36 мянган хүнээс шинжилгээ авах ёстой байсан хэдий ч 51 мянган хүн хамрагдлаа. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор иргэд маш ихээр шинжилгээнд хамрагдаж байна. Энэ нь бусад зайлшгүй шинжилгээ өгөх ёстой иргэдийнхээ боломжийг хаасан үйлдэл боллоо. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэд 87 дугаар дунд сургууль дээр очиж өгөөрэй. Коронавирусийн шинжилгээнд хамрагдаж амжаагүй өрхүүдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах, эрсдэл ихтэй хороо дүүргийн айл өрхийг өргөтгөсөн тандалт судалгаанд хамруулах ажил цаашид үргэлжилнэ.

-Зарим шинжилгээний цэгүүд оношлуур дууссан гэдэг үндэслэлээр иргэдээс шинжилгээнд хамруулах зөрчил Баянзүрх дүүрэгт их гарчээ. Шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс маргааш ажилдаа явж болох уу?

-Баянзүрх дүүрэгт өчигдөр 36 мянган хүнийг хамруулах ёстой байдал 51 мянган хүн хамрагдсан нь сорьц дуусах үндэслэл болсон. Өрх бүрээс нэг хүн шинжилгээнд хамрагдах ёстой байтал бүх хүн нь шинжилгээнд хамрагдсан зөрчил их гарлаа. Шинжилгээ өгсөн хүн дахин битгий өгөөрэй. Өгөөгүй хүмүүс санаа бүү зовоорой. Маргааш ч шинжилгээнд хамрагдаж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.