Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.21/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр өнгөрсөн 24 цагийн хугацааны нөхцөл байдал болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны явцыг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Хоёрдугаар сарын 21-ний өдөр 36,903 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 24 нь “нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2693-т хүрлээ. Үүнээс эдгэрэлт 1933, эмчлэгдэж байгаа 745, хил дээрээс буцсан 9, нас баралт 4, зөөвөрлөгдсөн 411 байна.
Биеийн байдал маш хүн хоёр, хүнд зургаан хүн байна. “Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт коронавирус бүртгэгдлээ. Халдварын шинэ тохиолдлын тоо буурахгүй, хаанаас юунаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.