СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-22

LIVE: Астразенека вакцины 150 мянган тун вакцины дээжийг Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

 Астразенека вакцины 150 мянган тун вакцины дээжийг Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өглөө

Өглөө 06:40 минутад Энэтхэгийн Мумбай хотоос Улаанбаатар хотод Астразинекийн 150,000 тун вакцин буусан. ДЭМБ-т хүлээн зөвшөөрөгдсөн тус вакциныг манай улсад бэлэглэж байгаа.

УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Энэтхэгийн элчин сайдаас вакциныг хүлээн авлаа.

Шадар сайд С.Амарсайхан:

Цар тахалтай тэмцэхээр Энэтхэг улсаас тусламжаар илгээсэн энэхүү вакциныг хүлээн авч байгаадаа баяртай байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү вакциныг Монголын ард түмэн цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед туслалцаа үзүүлэн бидэнд өгч байгаад талархалтай байна. гэж элчин сайдаас хүсэж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэтхэгийн элчин сайд М.П.Сингх:

Энэхүү Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакциныг Монгол улсын шадар сайдад өөрийн биеэр гардуулан өгсөндөө баяртай байна. Жижиг зүйлс ч сайн сайхныг авчирдаг. Миний зүгээс Монгол улсын засгийн газарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн нь нэр төрийн хэрэг боллоо. .

Энэтхэг улс шинжлэх ухаандаа их анхаардаг. Тиймээс энэ хүнд цаг үед дэлхийн улс орнуудтай өөрсдийн чадах бүхнээ хуваалцаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Маш богино хугацаанд вакциныг хүлээн авч авчруулж байгаа шадар сайд болон ажлын хэсэг, засгийн газарт баярлалаа. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.