“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа нар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 44 018 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 24 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрлээ. Үлдсэн 28 нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтлууд байна. Ингээд Улаанбаатар хотын халдварын тоо 1798 боллоо. Бусад аймагт халдвар илрээгүй.
Зарим хороодод халдвар шинээр илэрсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн 22,23, Баянзүрх дүүргийн 26, Сүхбаатар дүүргийн 3,18, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд халдвар шинээр илэрсэн.
Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:
-Буянт-Ухаа-2 хорооллын гурван орцыг битүүмжилсэн. Энэ нь өмнөх тохиолдлын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн тохиолдлын улмаас тусгаарласан.