Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр болжээ.
Иймд иргэдийг дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөсөн байна.
Үүнд:
- Улаанбаатар хотоос зорчих иргэд "PCR" шинжилгээнд заавал хамрагдана
- Орон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнө
- Зорчих тасалбараа eticket.transdep.mn цахим хаягаар захиалах
- Зорчих тасалбараа цахимаар бичүүлэх боломжгүй иргэд Улаанбаатар хотод байрлалтай 3 авто буудал, төрийн үйлчилгээний байгууллагууд болон төрийн захиргааны нэг цэгийн үйлчилгээний газар, Шангрилла, Баялаг Ундраа худалдааны төвүүдэд байрлах 120 "Гэрэгэ киоск" машинаар тасалбар түгээгчийн зайнаас үзүүлэх тусламжийн дагуу зорчих тасалбараа захиалах боломжтой
- Билетээ захиалсны дагуу товлосон өдөр, цагтаа Зорчигч тээврийн төвүүдэд очиж нийтийн тээврийн автобусанд сууна
- Нийтийн тээврээр зорчих явцад зам дагуух үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг баримталж, хувийн бэлтгэлээ сайтар хангах
- Орон нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад 14 хоног байх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Olon tolgoitoi olon vg yanziin ym yariad bxiin yg ailijn dagax ystoi ym be
Үнэн юмуу ув орно үгүй гээдл байх юм дарханаас ув явмаар бна хэцүү юмаа
Hotoos hodoo oron nutag hze ywuulah ym boloo
орон нуртгаас хотруу орхд яамр бичг хэртээ бэ