СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-20

Коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа дархлаажуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.20/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын асуудлыг тодрууллаа.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: " 90 хоног хүртэлх хугацаанд вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. 

Иргэдийг хоёр тунгаар вакцинжуулна. Вакцинуудыг заасан журмын дагуу, цаг хугацаанд нь хийлгэх шаардлагатай. Их Британи улсад хийсэн судалгаагаар "AstraZeneca" вакциныг хийсний дараа хэсэг газрын урвал илэрсэн талаарх мэдээллүүд бүртгэгдсэн. Тодруулбал,

Вакцин хийсний дараа тодорхой хугацаанд мөрдөгдөх зүйлүүд байгаа. Манайх эрс тэс уур амьсгалтай учир вакцин тариулсны дараа цаг агаартаа тохируулж хувцаслахыг зөвлөдөг. Мөн вакцин хийлгэснээс 1-2 хоногийн дараа илрэх хариу урвалыг ажиглаж, тохирсон арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

"AstraZeneca" вакциныг 0.5 мл нэг удаагийн тариураар хийдэг. Бидэнд эхний ээлжийн вакциныг тарихад шаардлагатай зориулалтын тариур нөөцөд байгаа. Мөн цаашид шаардлагатай тариурыг захиалсан байгаа.

Түүнчлэн одоогоор Монгол Улсад мутацид орсон вирус бүртгэгдээгүй байгаа тул эдгээр вакцин коронавирусийн эсрэг бүрэн үйлчилнэ гэсэн үг. " гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.