СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-20

Хоёрдугаар сарын 23-наас хойш иргэдээс "PCR" шинжилгээний бичиг шаардахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.20/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр хөл хорионы нөхцөл байдлын талаар тодруулав.

ЗГХЭГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: "Хоёрдугаар сарын 23-наас хойш эдийн засгаа чөлөөлөөд, иргэд эргээд энгийн амьдралын хэв маягтаа орно.

Аж ахуй нэгж, төр дээр илүү их хариуцлага байна гэсэн үг. Эдийн засгаа аль болох суллах учир үйлдвэр, үзвэр үйлчилгээний газруудыг нээх болно. Өнөөдөр болох УОК-ын нэгдсэн хуралдаанаар гамшгийн зэргийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

23-ны өдрөөс хойш иргэдээс "PCR" шинжилгээний бичиг шаардахгүй.

Нийтийн тээвэрт 22 чиглэлд 210 автобус үйлчилж байгаа. Өчигдрийн 14:00 цагийн байдлаар 32,705 хүн нийтийн тээврээр зорчсон байна. Эдгээрийн 35 орчим хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан. Магадгүй эмнэлгийн үйлчилгээ авахаар явсан байхыг үгүйсгэхгүй.

33 орчим хувь нь зөвшөөрөгдсөн 14 салбарын алба хаагчид байсан бол 2.9 хувь нь шалгагч нар байсан. Харин 7.2 хувь нь тодорхой зорилгогүй зорчиж байгаа иргэд гэдгийг хяналтын ажлын хэсгийнхэн тодруулсан байна. Иргэдийг хоёрдугаар сарын 23-ныг дуустал эрсдэлтэй хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна. 

AstraZeneca вакцин эхний ээлжид орж ирнэ. Дараагаар нь Pfizer вакциныг авна.

Улсын хэмжээн дэх вакцинжуулалт үнэ төлбөргүй хийгдэнэ. Харин хувийн хэвшлээр явагдах тохиолдолд зах зээлийн журмаар явна. Мөн " хэмээсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.