СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-20

LIVE: Халдварын 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.20/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр өнгөрсөн 24 цагийн хугацааны нөхцөл байдал болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны явцыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагт нийт 44,503 хүнд шинжилгээ хийснээс 35 хүнээс шинээр халдвар илэрсэн. Үүний 28 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол долоон тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад илэрсэн байна.

гэх мэт ойрын хавьтлууд байна. Мөн 2-3 тодорхой хаяггүй, орон гэргүй хүнээс халдвар илэрсэн. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээс илэрсэн шинэ тохиолдлуудыг задалж үзвэл БГД-ийн 5, 9, 12 дугаар хороо, ХУД-ийн 9, 18, 21 дүгээр хорооноос илэрсэн.

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 1,746 болсон бол орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 725 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 619 хүн хөнгөн, 86 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, нэг хүн маш хүнд байна.

Одоогоор нийт батлагдсан тохиолдлын 75-80 хувь нь шинж тэмдэггүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.