"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.
Тодруулбал, СБД-т тандалт, илрүүлгийн шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 20-ны бямба гарагт 1-20 дугаар хороод 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. 1-20 дугаар хорооны нийт 22,861 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд шинжилгээг суурин 11, явуулын 75 багаар зохион байгуулна.