Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна.
Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашааны доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн гэлээ.
Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.