Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна.
Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байгаа юм. Тусгаарлалтын 14 хоногийг багасгаж 10 хоног болгосон. Гадаадаас ирэх иргэд PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд эх орондоо ирсний дараа зочид буудалд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.