“Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүрэгт үргэлжилсэн. Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 23 мянган иргэнийг 10 суурин цэг, 60 явуулын багаар дамжуулан шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өдрийн 14 цагийн байдлаар шинжилгээ авах сорьцууд дуусаж, ганц цэг дээр ачаалал үүсээд байгаа талаар иргэд мэдээлсэн юм. Зарим иргэд шинжилгээ өгөхийн тулд нэг цэгээс нөгөө цэг рүү очиж 2-3 удаа нааш цааш явж байгаагаа хэлж байлаа. Үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчдыг харьяалал харгалзахгүй шинжилгээнд хамруулж байгаа учир сорьц хүрэлцэхгүй байгаа талаар өгүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.