СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-02-19

БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 29 хувиар буурчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн 2020 оны эхний 11 сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 22.8 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 29 хувиар буурчээ. Ингэснээр тус улсын коксжих нүүрсний нийт импортын 32.12 хувийг эзэлсэн байна. Харин Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 15 хувиар нэмэгдэж 35.36 сая тоннд, Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 38.1 хувиар өсч 4.15 сая тоннд,.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд манай улсын коксжих нүүрсний экспорт буурсан юм. Энэ нь БНХАУ-ын боомтод урьдчилан сэргийлэх хяналтыг чангатгасантай холбоотойгоор тээвэрлэлт удааширсантай холбоотой.
Монголын Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Цагаандэл уул болон Булган гэсэн боомтуудаар коксжих нүүрс Хятад улс импортолж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.