СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-19

Манай улсад хийгдэх вакцины сертификатыг олон улсад хүлээн зөвшөөрнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.19/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын асуудлыг тодрууллаа. 

ЗГХЭГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн хүн амдаа вакцинаа бүрэн хийхгүй юм биш үү гэсэн ойлголт гараад байна. Олон улсын жишгээр 18-аас дээш насны иргэнийг "насанд хүрсэн иргэн" гэж үзвэл манай улсад нийт 2.0 сая гаруй иргэн байна. 1-18 насны 1,2 сая орчим хүүхэдтэй. 

Насанд хүрээгүй хүүхдэд хийх вакциныг яг одоо Англи улсад судалгааны түвшинд туршиж байна.

Манай улс 3,5 сая хүнтэй гэж үзэхэд 0-18 насны 1,2 сая иргэнээ хасвал үлдэж буй 2,0 сая гаруй хүндээ бүрэн вакцин хийнэ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулна.

Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь 20-49 насны иргэд байна. Мөн ахмад настнууд илүүтэй өвчилж байна. Эдгээр хүмүүсийг "халдвар тараагч бүлэг" гэж үзнэ. Эхлээд энэ бүлгээ дархлаажуулчихвал бага насны хүүхдэд халдвар тархах зам таслагддаг. Бусад улс орон ийм замаар явж байна" гэлээ.

-Монгол Улс хоёр тун вакцин хийлгэсэн иргэддээ карт олгоно гэсэн. Энэ карт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үү?

-Олон улсын зохицуулалт нь нэг байгаа. Авиа компаниуд тухайн иргэнийг хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу картыг үндэслэж нэвтрүүлнэ гэсэн. Тийм болохоор Бүрэн хоёр тунгаа аваад 14 хоносон хүн сертификатаа аваад хилээр гарахад асуудалгүй. Гаднаас ирж буй иргэдэд мөн энэ шаардлагыг тавина. 

Иргэн өөрийн хүсэлтээр вакцин хийлгэхгүй байж болно. Тэгвэл хүсэлтийг нь бичгээр гаргуулж авна. Вакцинжуулалтад хамрагдсан дэлхийн улс орнуудын халдварын тохиолдол буурч байгаа нь баталгаажсан. 

-Монгол эрдэмтэд хүний шүлсэнд шинжилгээ хийж сорьц авах, 90 минутын дотор хариу гарах арга туршиж байгаа гэсэн. Энэ арга хэзээ нэвтрэх вэ?

-Хараахан практикт нэвтрүүлэх хугацаа болоогүй байна. Туршилт амжилттай явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Практик дээр туршигдаад эцэслэгдсэний дараа зах зээлд нэвтрүүлнэ. 

-Лабораторийн шинжилгээний хариу 72 цаг болчихоод байхад гарахгүй байна?

-Өдөрт 20-30 мянган хүнд шинжилгээ хийх зорилт тавьж ажилласан. 40 мянгаас илүү шинжилгээ хийвэл лабораторийн хүчин чадал дийлэхгүй. Гэтэл бодит байдал дээр 40-50 мянган шинжилгээ авсан. Иймд хариу 24 цагтаа гарахгүй, 48-72 цаг хүрч сунах байдал гарч байна. Өчигдөр шөнийн байдлаар л гэхэд лабораторид 40 мянган сорьц хүлээгдэж байх жишээний. Иймд онцын шаардлагагүй бол шинжилгээ өгөх гэж бүү яараач. Зайлшгүй шинжилгээ өгөх иргэдээ хамруулья гэсэн зорилт тавьж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.