АНУ-ын холбооны агентлагууд ойрын долоо хоногуудад шалгалт хийж N95 амны хаалтыг хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдлуудыг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 10 сая ширхэг M3 N95 хуурамч амны хаалтыг олсон байна.
Ассошейтэд Пресс агентлагийн мэдээлснээр АНУ-ын таван мужийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, Засгийн газрын агентлагуудад дээрх шалгалтыг явуулжээ. Хуурамч амны хаалтуудыг 12 мужийн 6,000 орчим иргэн худалдаж авч хохирсон байж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлэв.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.