СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бяцхан охин өнгөт арьстай алдартнуудын дүрд хувирсан нь

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мичиган мужийн иргэн Тэйлор Троттер сарын турш өдөр бүр охиноо өнгөт арьстай алдартнуудын өөр өөр дүрд хувиргадаг болжээ. Троттер гурав дахь жилдээ бяцхан охин Пэйслигээ өнгөт арьстай алдартнуудын дүрд хувиргаж цахим орчинд бусадтай хуваалцаж байна.

Энэ жилийн хувьд хоёрдугаар сар “өнгөт арьстнуудын түүхийн сар” болжээ. .

Таван настай Пейсли одоогоор Серена Уильяс, Камала Харрис, Жэкки Робинсон, Мэй Жемисон зэрэг алдартнуудын дүрд хувирчээ.

Троттер энэ санаагаа хүүхдийн сэтгэлзүйн хичээлийн тухай сонсож байхдаа олсон гэнэ. Хүүхдүүдэд олон төрлийн ёс заншил байдаг, хэн бэ гэдгээ ойлгож, түүнээсээ ичихгүй байх, тэдгээр нэр хүндтэй эрхмүүдээс суралцах зүйл байдаг гэдгийг ойлгуулахын тулд ийнхүү хөгжилтэй тоглоом зохиожээ. Жил бүр авсан зургуудаараа Троттер ном хийж хүндлэл үзүүлдэг ажээ.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.