СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-18

Цар тахлын эсрэг вакцин авахад АНУ-аас тусламж хүсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд  Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад Америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцолжээ.

Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. . Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдагч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэжээ.  

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ засаг захиргаа Монгол улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг бататгасан байна. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.