СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

70 орчим жил хоригдсоны эцэст суллагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын иргэн Жое Лигон 15 настай байхдаа ял сонсож, 68 жилийн дараа суллагджээ. Тэрээр АНУ-д хамгийн удаан ял эдэлж, суллагдсан хамгийн ахмад иргэн болж байна. Ийнхүү Лигон 83 настайдаа хорих газраас суллагдаж эрх чөлөөтэй болжээ.

Лигон 1953 оны хоёрдугаар сард өсвөр насны дөрвөн хөвгүүний хамт хүн хутгалсан болон хулгай дээрмийн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсож байжээ. Тэд Филадельфиа мужийн хоёр иргэний амь насыг хороосон болон зургаан хүнийг шархдуулсан хэрэгт буруутгагджээ.

Түүний ял эдэлсэн байдлыг харгалзан үзэж суллах шийдвэр гаргасан байна. Суллагдсаныхаа дараа Лигон “би одоо өсч том болсон. Өдөр ирэх бүр улам хөгширч байна” хэмээн ярьжээ. .

Түүнд одоо нийгэмших чухал алхам үлдсэн бөгөөд өөрт нь тусалсан хүмүүст эргээд туслахыг хүсч байгаа гэдгээ Лигон хэлжээ. Тэрээр бусадтай өөрийн түүхээ хуваалцаж бусдыг засч болшгүй том алдаа гаргахаас сэрэмжлүүлэх болно гэжээ.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.