СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-18

LIVE: Иргэд Хятад, Энэтхэгийн вакцинд итгэлгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Манай улсад энэ долоо хоногийн сүүлээр коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэхийг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-ны өдөр вакцинжуулалт эхэлнэ гэдгийг онцолсон.

Манай улсад Их Британийн Оксфордын их сургууль, АстраЗенекагийн хамтарсан болон Пфайзер/БиоНТек-ийн вакциныг эхний ээлжинд оруулж ирэх ба цэрэг цагдаа, эмнэлгийн ажилтнууд зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг нэн тэргүүнд вакцинжуулна. Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Харин .

Иргэд ярьж байна:

-       Иргэн хүний хувьд коронавирус чинь мөнгөн дээр суурилж байна. Би эмнэлэгт ирээд хүүхдээ үзүүлсний дараа автобус хүлээгээд 40 минут сууж байна. Автобус ирэхгүй байна. Вакцинд итгэхгүй байна. Бид хоолгүй шахам болж байхад аль эрт хийхгүй яасан юм бэ. Дөрвөн төрлийн вакцин ирнэ гэж байгаа ч итгэхгүй, эмзэг сэдэв болоод байна. Ард түмэн ажил хиймээр байна. Итгэхгүй байгаа учир би вакцин хийлгэхгүй

-       Ер нь вакцин хийлгэсэн нь дээр гэж бодож байна. Өвчин зовлонгоос сэргийлэхийн тулд хийлгэх нь зүйтэй. Янз бүрийн бичлэг цахим орчинд явж байгаа учраас иргэд айж байгаа байх

-       Яг сайн мэдэхгүй байна. Вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл иргэдэд өгөх хэрэгтэй. Үнэ өртөг, сөрөг нөлөө, хууч өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлөх эсэхийг мэдээлэх хэрэгтэй. Иргэд мэдээлэлгүй байгаа учраас эргэлзэж байна.

-       Аль оронд үйлдвэрлэсэн вакцин хийх гэж байгаа эсэх дээр эргэлзээтэй байна. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. .

-       Хятад, Энэтхэг вакцин тариулмааргүй байна. Болж өгвөл Орос вакцин хийлгэмээр байна. Бусад орны вакцинд итгэлгүй байгаа.

-       Тэр улс, энэ улсын вакцин зөв зүйтэй гэсэн зүйл байхгүй. Би хувьдаа вакцин хийлгэнэ.

-       Монгол хүн гал махбодьтой бол гадны хүмүүс усан махбодьтой. Тийм болохоор тухайн хүнд зохицохгүй байж магадгүй учраас Засгийн газар, ард иргэд няхуур нямбай хандаж үр дүнгээ бодох хэрэгтэй.

-       Чанаргүй вакцин байгаа болохоор хийлгэхгүй гэж бодож байна. Хийлгэвэл Их Британийнхийг л хийлгэнэ. Бараг сарын өмнө нэг сувилагч вакцин хийлгээд нас барсан шүү дээ.

-       Хийлгэх байхаа. Олон нийтээрээ хийлгэсэн нь зөв байхаа.

-       .

-       Улс нь иргэдээ аврах зөв зүйлээ авчирж байвал хийлгэнэ дээ.

Иргэдийн хандлага хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөгджээ. Өмнө нь иргэд вакцин хийлгэхийг ихээхэн дэмжиж байсан бол өнөөдрийн байдлаар Энэтхэг, Хятадын вакцинд итгэхгүй байна хэмээн ярилаа. Мөн цахим орчинд тархсан мэдээллээс болж иргэд эргэлзээтэй байна. Тиймээс холбогдох байгууллагын мэргэжилтнүүд вакцины үр дүнгийн талаар иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй гэдэг нь эндээс харагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
64.119.25.99

Vaktsin hiilgenee Said hiilgene gej bhad

Хийлгэхгүй ээ
3 жилийн өмнө
66.181.190.210

Вакцин хийлгэхгүй ээ.

Зочин
3 жилийн өмнө
135.180.116.183

2 дохийг хийлгээд Эрэгтэй хүмүүс сэрэл н хөдөлхөө болиж бн гэсэн

Ineed
3 жилийн өмнө
103.212.118.243

Yoo bir huh ineed hureed bn ta nart.deer neg heden jiliin umnu bas neg haniad garaad karentilagfaj bhad ymar vaktsin hiilgrj bdnaa ch medku bjiij odoo neeh hud2 yum yariaad bhin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.