СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-18

А.Амбасэлмаа: QP кодоор хавьтал илрүүлсэн тохиолдол алга

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцуулах үеэр дараах асуудлуудыг тодрууллаа.

-Иргэд өнгөрсөн оны 11-р сараас хойш дэлгүүр хоршоогоор үйлчилүүлэхдээ QP кодоо уншуулж явсан. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр хавьтагч илрүүлж чадсан уу?

-Одоогоор QP кодоор хавьтал илрүүлсэн тохиолдол алга. Халдварын батлагдсан тохиолдол илэрмэгц тагнуул, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага маш хурдан ажилладаг. 24 цагийн дотор бүх хавьтлуудаа олж аваад тусгаарладаг. Хавьтал болсон иргэнийг гадуур явахгүй байх арга хэмжээг шуурхай авдаг. Сая 20 гаруй хүн гарчихлаа. Тэд энд тэнд явсан байж магадгүй. Кластер өвчлөл гэдэг маань голомт голомтод нь барьчихдаг учраас гадуур яваад байх боломжгүй л дээ.

Мөн QP код таны хувийн нууц мэдээллийг дамжуулахгүй. Таны явсан газар эрсдэлд орсон тохиолдолд "тухайн иргэн хавьтал болсон байж болзошгүй" гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудад өгч таныг эрсдэлээс хамгаалах зорилготой. Энэ бол дэлхий нийтэд ашиглаж байгаа эрсдэлээс хамгаалах технологийн шийдэл юм шүү. 

-Манай Улсад илрээд байгаа коронавирус мутацид орсон уу? Сорьцыг БНСУ руу илгээсэн гэх мэдээлэл байна.

- Манай вирус судлалын лабораторид хэрэглэж байгаа оношлуураар мутацид орсон вирусийг барьж авч чадна. БНСУ, БНХАУ-аас оношлуур нийлүүлж байгаа үйлдвэрлэгчид маань шинжилгээ хийх явцад өөрчлөгдсөн вирус байвал та бүхэнд "баригдана" гэдэг баталгааг ирүүлсэн. Хоёрдугаарт, илрүүлж байгаа лабораторийн шинжилгээний вирусийн баталгаажих шинжилгээгээ дэлхийн лавлагаа лабораторид байнга явуулж байна. Генийн дараалал, илрүүлсэн вирус бүрийг бүртгүүлдэг. 

-ХӨСҮТ-ийн ажилчдын урамшуулал орсон уу?

-Өчигдрөөс эхлэн цэргийн госпитал, ХӨСҮТ-ийн ажилчдын урамшуулал цалин дансанд нь орж эхэлсэн.

-Орон гэргүй хүмүүс шинжилгээнд орж байгаа юу?

-Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Тэр ч байтугай орон гэргүй хүмүүсээс хавьтагч олж илрүүлэн эмчилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.