Эдинбургийн гүн ханхүү Филип энэ жилийн зургадугаар сард 100 нас хүрэх билээ. Тэрээр биеийн байдал нь сайнгүй байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс мягмар гарагийн шөнө эмнэлэгт хүргэгдсэн тухай Букингэмийн ордноос мэдээлжээ.
Филипийг Лондоны төвд байдаг Эдвард хааны долдугаар эмнэлэгт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр ханхүүг эмч нарын зөвлөснөөр эмнэлэгт хэвтүүлэхдээ машинаар авч явжээ. Ойрын өдрүүдэд биеийн байдал нь таагүй байсан бөгөөд коронавирусийн халдвар аваагүй гэдгийг мэдээлжээ.
Ханхүү ирэх өдрүүдэд эмнэлэгт амарч, эмч нар түүний биеийн байдлыг үргэлжлүүлэн ажиглах юм байна.
Энэ хооронд 94 настай хатан хаан Элизабет Виндсор шилтгээнд үлджээ. Ханхүү Филип болон хатан Элизабет нар өнгөрсөн сард коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.