СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын иргэдийг $1,3 тэрбумын хулгайн хэрэгт яллажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын шүүх БНАСАУ-ын гурван иргэнийг дэлхийн дахинд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд, банкуудаас нийт 1,3 тэрбум ам.долларыг хулгайлсан болон дээрэмдсэн хэрэгт буруутган ялласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Пак Жин Хёк, Жон Чан Хёк, Ким Ир нар нь Умард Солонгосын нутаг дэвсгэрт байгаа гэж үзсэн тул баривчлан саатуулаагүй ба цахим мөнгөнийн системүүдэд вирус тарааж хакердсан хэрэгт буруутгаж байна. Умард Солонгосын иргэдээс гадна Канад-Америкийн нэг иргэнийг мөнгө угаасан хэрэгт буруутган ял оноохоор болжээ.

Дээр дурдагдсан этгээдүүд нь 2017 онд Их Британи даяар үйлчилдэг эрүүл мэндийн системийг доголдоход хүргэсэн Ваннакри цахим халдлагад оролцсон гэж мөн үзэж байна.

. АНУ-ын Хуульзүйн яам Умард Солонгосын иргэдийг Умард Солонгосын цэргийн тагнуулын агентлаг болох Тагнуулын Ерөнхий Товчоонд ажилладаг гэж үзжээ.

Демерс Умард Солонгосын нууц ажилтнууд галт зэвсэг ашиглахаас илүү компьютер ашиглаж цахим хулгай хийж байна хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.