Хүнсний бөөний худалдааны салбарт ажиллагсдад зориулсан коронавирусийн шинжилгээ авах ажиллагаа дуусгавар болсон тул НОК-оос дүүргүүдэд шинжилгээ авах ажлыг зогсоожээ. Зөвхөн буяны ажил, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд, гэнэтийн тохиолдлоор орон нутаг зорчих гэх мэт шалтгаантай иргэдийн шинжилгээг л дүүргүүдэд авах болсон байна. Мөн дүүрэг тус бүрд нэг суурин цэг ажиллуулах зохицуулалт хийсэн байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагатай иргэдээс шинжилгээ авах таван суурин цэг ажиллаж байсан бол дээрх шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн зөвхөн 84, 69 дүгээр дунд сургууль дээр шинжилгээ авч эхэлжээ.
Үүнээс болж 48, 133, 142 дугаар дунд сургууль дээр шинжилгээ өгөх байсан иргэд тус хоёр цэгийг зорьсноор ачаалал огцом нэмэгджээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн шинжилгээ авах хоёрхон цэг ажиллуулж байгаад иргэд бухимдалтай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.