Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Энэ үеэр хөл хориог сахиулах ажилд хүндрэл учирч эхэлсэн талаар ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг санууллаа.
Тэрбээр, Өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлтийг хангах хүрээнд томоохон хүнсний захыг нээсэн. Гэтэл иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын 10-15 хувийн квотоос гадна гэртээ байх ёстой хүмүүс хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Энэ нь хөл хорио сахиулж байгаа цагдаагийн албан хаагчдад хүндрэл учруулж байна. Тиймээс хөл хорио дуустал гэртээ байхыг ард иргэдээсээ хүсч байна.
Хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх, дураараа явах гэх мэт зөрчлүүд ихээр илэрсэн. Бид хоёрдугаар сарын 23-аас хойш хэвийн амьдралд орохын тулд тал талдаа хичээх хэрэгтэй байна. 23-аас хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр Засгийн газар ажиллаж эхэлнэ.
Улаанбаатар хотод 36 голомт бүхий халдвартай хороод байна. Өнөөдөр Баянгол дүүргийн 40520 өрхийг шинжилгээнд хамруулна. Зайлшгүй тохиолдолд орон нутаг руу явах, буяны ажилд оролцох хүмүүст тусгайлсан ПСР шинжилгээ хийх цэгийг дүүрэг бүрт нэг нэгийг байгуулсан. ЧД-т 50-р сургууль, ХУД-т 7-р сургууль, СБД-т 3-р сургууль, БЗД-т 69, 84-р сургуулиуд, СХД-т 62 р сургууль дээр очиж өгөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр чинь хүмүүс амьд байна гэсн үг Малаа, Ганзоригоо.