СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-17

LIVE: Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 28-аар нэмэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагт нийт 38,409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс шинээр халдвар илэрсэн. Үүний 27 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол нэг тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад илэрсэн байна.

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 1,605 болсон. Орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 556 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, хоёр хүн маш хүнд байна.

Батлагдсан 28 тохиолдлыг задалж үзвэл БГД-ийн 3,12,25-р хороо, БЗД-ийн 26-р хороо, СБД-ийн 18-р хороо, СХД-ийн 7,39-р хороо, ХУД-ийн 2, 4-р хороо, ЧД-ийн 2,6,12-р хорооноос тус тус илэрсэн" гэв. 

Өнөөдрийн байдлаар хэд хэдэн голомт идэвхтэй байгаа ажээ. БЗД-ийн 36-р байр, Амгалан амаржих газрын, Монгол шир ХК /139 тохиолдол илэрсэн/,  Цахиур төмөр ХХК зэрэг газруудаас илэрсэн голомт улам идэвхижиж байна. Хавьтлуудын тоо цөөрч байгаа. Илрүүлж байгаа тохиолдол дандаа ойрын хавьтал байгаа гэнэ. Тэдгээр хавьтлуудыг долоо хоног тусгаарлаж, шинжилгээ сөрөг гарвал гэрт нь долоо хоног нэмж тусгаарлаж байна. 

"Нэг өрх-нэг шинжилгээ" ажил зургаа дахь өдрөө үргэлжилж, явц 55 хувьтай явагдаж байна. Шинжилгээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.