СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-02-16

Танхимаар хичээллэх эсэхийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл орох эсэхтэй холбоотой тодруулгыг ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг өгсөн билээ.

Тэрбээр, "Боловсролын яамны зүгээс гуравдугаар сарын нэгнээс квот тогтоогоод ч хамаагүй танхимаар хичээл оруулах саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд эхлээд УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газар батлах ёстой учир эцсийн шийдвэр гараагүй байна. Олон нийтийн зүгээс судалгаа авч үзэхэд эцэг эхчүүдийн 60 хувь нь энэ саналыг дэмжиж байгаа бол 40 хувь нь дэмжихгүй байна гэсэн үр дүн гарсан. УОК, Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасны дараа та бүхэнд хичээллүүлэх эсэхээ мэдэгдэнэ. Гэхдээ мэдээж тулгаж хэлэхгүй. Аль болох эрт мэдээлэх болно" гэсэн юм.

Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "ЕБС-д суралцаж буй 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Тиймээс нийслэлд “Нэг өрх - нэг шинжилгээ” арга хэмжээний дүнд анализ хийж сонголттойгоор танхимаар хичээллэх боломж олгоно. Харин

Сургуулийн өмнөх боловсролийн байгууллага буюу төрийн болон хувийн цэцэрлэгүүд хичээллэхгүй. Их, дээд сургуулиуд танхимаар бус онлайнаар хичээллэсэн хэвээр байна гэж цахим хуудсаараа мэдэгдлээ. 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргаж буй энэхүү саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргаж ажээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочиэ
3 жилийн өмнө
203.91.115.48

Битгий худлаа ярь яаж 60 хувь байдаг юм бүх сургуулиудыг шинжилгээний цэг болгочихоод эргүү хужаа чинь монгол хүүхдүүдийг санаатайгаар хорлох гээд бна уу

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.52

Монгол улсын хөгжлийг 2 жилээр хойш татсан нь үнэндээ 10 аад жилээр чангаасан гэсэн үг, дэлхийгээс улам хоцрогдсоор л. Сэтгэх ажиллах чадваргүй, айдсаар хүлэгдсэн ген хойч үедээ өвлүүлсэн ийм л 2 жил боллоо.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.12

oyutnuudaa oruulaachda

Tonya aacaa
3 жилийн өмнө
192.82.76.120

demjij bgan 60%gedeg bol hudlaa too bn.yagaadch 60% hurehguie.iim ih uvchlul garch bga ued huuhduude surguulid yavuulj bh yamar hun bhavde.bil huvidaa demjihguie.4 ach zee naraa ersdeld oruulj aidastai surgana gj uy bhavde.eruul bhad huuhed hezeech surah l blno.

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.83

Тийм бол уншиж бичих сурах гэж байгаа 1-дүгээр анги болон төгсөлт нь чу хал байгаа 12 дугаар ангиа танхимаар оруулахад болох юм бишүү.. Бусад ангиудад хоцрогдол тэгтлээ нөлөөлөх зүйл биш ш дээ..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.