Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл орох эсэхтэй холбоотой тодруулгыг ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг өглөө.
ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг: "Боловсролын яамны зүгээс гуравдугаар сарын нэгнээс квот тогтоогоод ч хамаагүй танхимаар хичээл оруулах саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд эхлээд УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газар батлах ёстой учир эцсийн шийдвэр гараагүй байна. Олон нийтийн зүгээс судалгаа авч үзэхэд эцэг эхчүүдийн 60 хувь нь энэ саналыг дэмжиж байгаа бол 40 хувь нь дэмжихгүй байна гэсэн үр дүн гарсан.
Бид бүх талаас нь бодолцож үзнэ. Дархлаажуулалтын ажил явагдаж байгаа эрсдэлтэй орчинд мэдээж танхимаар хичээллүүлэхгүй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасны дараа та бүхэнд хичээллүүлэх эсэхээ мэдэгдэнэ. Гэхдээ мэдээж тулгаж хэлэхгүй. Аль болох эрт мэдээлэх болно" хэмээсэн юм.