02-р сарын нэгэнд "Тоёоко-Инн" зочид буудалд тусгаарлагдсан 250 хүний 31-ээс халдвар илэрсэн. Тухайн иргэд "Тоёоко-Инн" зочид буудалд байхдаа халдвар авсан гэж үзэж байна. Уг асуудлаар бид нэгэн иргэнтэй холбогдож мэдээлэл авлаа.
Иргэн Н:
-Нэгдүгээр сарын 25-ны өдөр ажлын хүнээс халдвар илэрсэн. Манай ажлынхан маргааш, нөгөөдөр нь шинжилгээ өгсөн. Бидний хариу сөрөг гарсан. Гэхдээ биднийг нэгдүгээр хавьтал гэж үзээд Тоёоко-Инн зочид буудалд 7 хоног тусгаарласан. Тэнд хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.
Гарахынхаа өмнөх өдөр би халуураад байсан учир "би гармааргүй байна, гэртээ харимааргүй байна. Эрсдэлтэй байх шиг байна" гэдгээ эмчдээ хэлсэн ч намайг хүчээр, хөөж туугаад шахуу гаргасан. Гарахаасаа өмнө би шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаа авч амжаагүй байхад буудлаас гаргасан.
Гэртээ ирээд байж байтал ХӨСҮТ-өөс яриад “та халдвартай гарсан байна. Одоо очиж авна. Гэрийнхнийг чинь тусгаарлана” гэсэн. Одоо намайг Яармагийн эмнэлэгт, гэрийнхнийг маань зочид буудалд тусгаарласан. Би буудалд ес хоносон, энд ирээд найм хонож байна.
Ийм хариуцлагагүй. Энэ байдлынх нь төлөө би гомдолтой байна. Иймд гомдолтой байгаагаа хэлэх гэж ХӨСҮТ, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүгийн цагдаа гээд олон газар луу ярьсан. Хэн ч мэдэхгүй, хэн ч надад хариулт өгөөгүй.
Онцгой байдлын газрын ажилтан бол бүр нэрээ хэлэхгүй, миний асуудлыг шийдвэрдэх нь байтугай “Яг яалгах гээд байгаа юм. Ямар арга хэмжээ ав гээд байгаа юм” гээд өөдөөс загнаж байх жишээний.
Хэн ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй, хэн ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Над шиг хохирсон олон иргэн байгаа байх. Энэ мэтээр ямар ч асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа нь харамсалтай гэж ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ улсад эзэн бна уу Онцгой байдлын дарга нар юу хийж хөөрцөглөж явдаг юм бол эрүүл мэнд онцгой хүмүүс яаж мөнгө олох уу яаж дарамтлах уу гэж бодохоос ард түмэнээ боддог юмуу татварын мөнгөөр туйлж бнада