СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2021-02-16

LIVE: Өнөөдөр ажиллаж эхлэх ихэнх худалдааны төв шинжилгээний бичиг, ариутгал зэргээс шалтгаалж нээсэнгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нийслэл хотод байрлах томоохон худалдааны төв, хүнсний захуудыг ээлж дараатай нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх захирамж гарсан.

Үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлсэн цөөн хэдэн худалдааны төвийн нэг болох "Барс" худалдааны төв дээрээс сурвалжлага бэлдсэн юм. 

Тухайн байгууллага нь өглөө 09 цагаас эхлэн ариутгал, цэвэрлэгээгээ хийж, ажилчдыг шинжилгээнд хамрагдсан бичгийн дагуу нэвтрүүлжээ. 

"Барс" захын ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ:

Худалдааны төвийг өглөө нээхэд ачаалал их байсан. Дэлгүүрүүд бөөнөөр бараагаа татаж авах гэж нэлээн их ачаалал үүссэн. Бид лангуу бүрийг гялгар уутаар хамгаалах хаалт хийлгэсэн. . Үйлчлүүлж байгаа иргэдийн бүртгэлийг заавал хийлгэж байгаа. Өнөөдрийн байдлаар, мах, хиам, өндөг, ногоо, гурил будаа гээд өдөр тутам хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдтэй лангуунууд илүү ажиллаж байгаа. 

Худалдаа эрхлэгч: 

Дандаа шинэ ногоо, бүтээгдэхүүн ирж байгаа. Иргэд удаан хадгалсан бүтээгдэхүүн үү? гэж асууж лавлаж байгаа. Өдөр бүр шинжилгээний бичигтэй шинэ бүтээгдэхүүн байршуулж байгаа. Өглөө ачаалал их байлаа. Одоо бол хүн багассан байна. 

Иргэн: 

Үйл ажиллагааг нээсэн нь зөв гэж бодож байна. Эдийн засаг элгээрээ мөлхлөө шүү дээ. Ариутгал, дэглэмээ сахиад газрууд ажиллаж эхлэх нь зөв гэж бодож байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.