ХУД-т коронавирусийн шинжилгээний үйл явц ямар хэмжээнд байгааг сурвалжиллаа.
Тус дүүрэгт өнөөдөр шинжилгээний цэг, явуулын нэг автобус, "Нэг хаалга-Нэг иргэн" шинжилгээний дөрвөн баг PCR шинжилгээ авч байна. Иргэд идэвхтэй оролцож байгаа бөгөөд санал гомдол байхгүй байгаа гэдгийг шинжилгээ авч байгаа багаас онцлов.
Нэг иргэний зүгээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлыг сайн ажил гэж бодож байна. Энэ арга хэмжээний ачаар өвчнийг тасалж зогсооно гэж үзэж байна. Гэхдээ ганц удаа биш ахин дахин хийвэл үр дүнтэй байх. Зохион байгуулалтын хувьд зөв явагдаж байна гэж харж байна" хэмээн ярив.
ХУД-ийн 1-р хорооны Засаг дарга И.Сарангэрэл: "Яг одоогоор ХУД-ийн дөрвөн суурин цэг дээр шинжилгээ авагдаж байна. Үйл ажиллагаа нь эхэлж байгаа 14 салбарын албан хаагчдаас авч байгаа шинжилгээ ийнхүү үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд авах ёстой байсан хэдий ч ачаалал ихтэй байсны улмаас өнөөдөр үргэлжлүүлэн авч байгаа юм. Дүүргийн хэмжээнд 52-р сургууль, 34-р сургууль, 18-р сургууль, Буянт Ухаа цогцолбор сургууль дээр шинжилгээ авч байна.
52-р сургууль дээр өнөөдөр 250-260 хүний сорьцыг аваад байна. Аль болох иргэдийг гадаа хүйтэнд удаан зогсоохгүй байх зохион байгуулалтыг хийж ажиллаж байгаа" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.