СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-16

Халдварын 33 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ес нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагт нийт 37,530 хүнд шинжилгээ хийснээс байна.

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 1,578 болсон. Орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 556 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, хоёр хүн маш хүнд байна.

" гэв.

ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг: "Өнөөдөр СХД-ийн 24,261 өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулна. Суурин 18 цэг, явуулын 50 багаар зохион байгуулна. 

Өнөөдөр мөн нэр бүхий 24 хүнсний бөөний төв үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Одоогоор хөл хориог 96-98 хувьтай хийж, 2-5 хувийг хөдөлгөөнд оролцуулж, үр дүнтэй хязгаарлалт хийж байна. Таван хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 26 хүнээс халдвар илэрлээ. Ингээд бид 12 хоногт нийт 411,000 орчим өрхөөс шинжилгээ авч, олон нийтийн дунд халдвар ямар байгааг тандан тогтоох болно. 

Өнөөдрөөс бүх дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд хэвийн ажиллаж байгаа. Мөн өчигдрөөс нийтийн тээврийн автобусны хүрэлцээг нэмсэн.

Энэ бол жилийн хугацаанд нөөцөө бэлтгэсний хүрээнд явуулж байгаа ажил хэдий ч бүх нөөцөө шавхаж байна гэсэн үг биш" хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.