СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Зимбабве Улсад 200 мянган тун вакцин хандивлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Африк тивийн өмнөд хэсгийн Бүгд Найрамдах Зимбабве Улс өнгөрөгч даваа гарагт БНХАУ-аас хандивласан 200 мянган тун "Sinopharm" коронавирусийн эсрэг вакциныг хүлээн авчээ.

Эдгээр тунг ашиглан энэ долоо хоногоос иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэж Ерөнхийлөгч Эммерсон Дамбудзо Мнангагва өөрийн албан ёсны Твиттер хуудаснаа мэдэгдсэн юм. Вакциныг хүлээн авсан төлөөлөгчдийн тэргүүн, Тэрээр "Энэ бол цаг үеэ олсон хандив. Манай иргэд энэ цар тахлын гамшигт ихээр нэрвэгдсэн. Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд хэцүү ачааг үүрч байсан хүмүүс вакцины тусламжтайгаар шинэ хуудас нээх боломжтой болно" хэмээн тэмдэглэжээ.

Эдийн засгийн бэрхшээлтэй тулгараад байгаа Зимбабве Улс энэхүү вакциныг хэр их хэмжээний өртгөөр худалдаж авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Зимбабве Улс вакцин худалдан авахад зориулж 100 сая ам.долларын төсөв баталсан бөгөөд нийт хүн амынхаа 60 орчим хувийг дархлаажуулах зорилгоор 20 сая тун худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Сангийн сайд Мтули Нкубегийн хэлснээр БНХАУ-аас 1.8 сая орчим вакцины тунг авах аж.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.