СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-15

Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргийн өрхүүдээс шинжилгээ авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.

ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ

Хоёрдугаар сарын 14-16-нд СХД-54261 өрх

Хоёрдугаар сарын 17-нд БГД-30676 өрх

Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг-32800 өрхөөс

Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх

Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх

Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг-69264 өрх

Хоёрдугаар сарын 17-19 нд Багахангай дүүрэг-945 өрх

Хоёрдугаар сарын 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг тус тус  шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.

Энэ талаар НЗД бөгөөд УБ хотын захирагч Д.Сумьяабазар "Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.