Словени улсын Поклжука хотноо биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө эмэгтэйчүүдийн 7.5км спринт гараагаар үргэлжлэн явагдлаа.
Энэ төрөлд нийт 99 тамирчин өрсөлдөж таамгийн дагуу олимпийн алт, мөнгө, гурван хүрэл медальт Норвегийн Т.Экхофф 21 минут 18.7 секунд хугацаанд бүх сумаа онож дэлхийн аваргын найм дахь алтан медалиа хүртэж байна. Тэрээр тэмцээний эхний өдөр 4х7.5км холимог буухиа уралдаанд мөн алтан медаль хүртсэн болохыг бид мэдээлсэн билээ.
Харин мөнгөн медалийг Пёнчан 2018 олимпийн наадмын хүрэл медальт Францын Анаис Чевалиер, хүрэл медалийг Беларусийн Ханна Сола хүртлээ. Ханна Солагийн хувьд дэлхийн аваргаас анх удаа медаль хүртсэн нь хүрэл медаль байлаа.