Словени улсын Поклжука хотноо биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө эрэгтэйчүүдийн 10км спринт гараагаар үргэлжлэн явагдлаа.
Энэ төрөлд нийт 104 тамирчин өрсөлдсөн ба тэмцээний эхний өдөр 4х7.5км холимог буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн Шведийн Мартин Понсилуома 24 минут 41,1 секунд хугацаанд бүх сумаа онож дэлхийн аврга боллоо.
Харин мөнгөн медалийг Пёнчан 2018 олимпийн наадам, 2020 оны дэлхийн аварга (холимог буухиа төрөл) Францын Саймон Дестиэукс хүртсэн бол түүний нутаг нэгт 2020 оны дэлхийн хос алтан медальт Эмилиен Жакуэлин хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр багаараа алтан медаль хүртсэн Норвегийн Иоханнес Бё тавдугаар байрт орлоо. Тэрээр Пёнчан 2018 олимпийн наамдаас алт, хос мөнгөн медаль хүртэж байснаас гадна дэлхийн аваргын 11 алт, найман мөнгө, хос хүрэл медальтай энэ цагийн шилдэг биатлонч юм.
Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (хоёрдугаар сарын 13) хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 7.5км спринт гараагаар үргэлжлэн явагдана.