Цагаан сарын шинийн нэгний энэ өдөр төрийн алба хаагчид амралтгүй ажиллаж байна. Мөн Улсын онцгой комисс/УОК/, Нийсллийн онцгой комисс/НОК/-ынхон ч ажиллаж байгаа ажээ. УОК, НОК 16:00 цагаас хуралдах бөгөөд 17:00 цагийн үед хуралдааны дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх юм байна.
Уг хурлаар "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэсэн урьдчилсан таамаг байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нийт 400 мянган өрхийг шинжилгээнд хамруулна гэж тооцоолж байгаа юм.
Өчигдрийн байдлаар 45351 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс одоогоор 29664 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээни й хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 баг буюу нийт 210 цэгт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.