СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-12

30468 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаах ээлжит мэдээллээ танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өөнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 30468  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас нэг нь Токиогийн нислэгээр ирсэн хүн бол үлдсэн 39 нь өмнө нь бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. 

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 2247. Үүнээс 1640 буюу 73 хувь нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 582 хүн байна. Тэднээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 494 хүн байна.

Үүнээс одоогоор 29664 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй. Дээрх шинжилгээтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна. Сүүлийн 24 цагт гэрт нь 182 ойрын хавьтлыг тусгаарласан.

Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийснээс 182 нь ойрын хавьтал байсан. Үүнээс гадна 68 ойрын хавьталд давтан шинжилгээ хийхэд 4-5 хүнд халдвар илэрчээ.

Одоогоор дараах халдварын голомтууд идэвхтэй хэвээр байна. Тухайлбал,

Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль,

“Монгол шир” ХК,

Цэцэрлэгт хүрээлэнгийн  Цахиур эмийн сан,

гутлын цех,

“Амгалан амаржих” газруудын халдварын цар хүрээ их байна.

"Монгол шир” ХК-ийн хувьд 36 ажилтан нь халдвар авсан бөгөөд ар гэрийн 104 хүн халдварт өртжээ. Харин нийтийн байруудын голомт хяналтад орж, халдвар үргэлжлэх хугацаа нь багассан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.