Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах
ГАЛ
Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч "Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж урд зүгээс ирнэ.
ШОРОО
Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж баруун урд зүгээс ирнэ.
ТӨМӨР
Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж баруун зүгээс ирнэ.
ОГТОРГУЙ
Баруун урд зүгт буй эмийн зүгт гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.
УС
Зүүн зүгт буй цог хийморийн зугт гарч "Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.
УУЛ
Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч "Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа" тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.
МОД
Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.
ХИЙ
Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар пад ма мама бизаяа суухай" тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.