НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун намын гишүүнчлэлээ сэргээжээ.
С.Мөнхчулуун одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны 02-р сарын 19-ний өдөр намаасаа хөөгдөж байсан юм. Учир нь тухайн үед хотын даргын сонгууль болж, одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан намынхаа дэмжлэгийг аваад байсан ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж, саналыг тэнцүүлсэн байдаг. Тиймээс МАН-ын Хяналтын хороо хуралдаж түүнийг “намын бодлого, эв нэгдлийн эсрэг ажилласан” гэх үндэслэлээр намаасаа хассан юм.
Харин МАН-ын дүрмийн 6.8-д заасны дагуу иргэн дүрэм зөрчсөн дутагдлаа арилсан гэж үзвэл гишүүнээр дахин элсч болдог бөгөөд С.Мөнхчулуун ийн дахин намын гишүүнээр элсчээ. Түүний гишүүний үнэмлэхийн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гардуулан өгчээ.
С.Мөнхчулууны хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг мөн намаас хассан ч тэрээр өнөөдрийг хүртэл намын гишүүнчлэлээ сэргээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
shd nuhun songuulid oroh ni dee
Монгол минь яанадаа
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Монгол ялна
Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
Монгол минь яанадаа
Монгол ялна
Юу л болох гээд байна даа
Луйварчид