Сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явсан 40 гаруй иргэнийг өчигдөр зургаан цагийн турш автобусан дотор нь тусгаарласан үйл явдал болжээ.
Тухайн үйл явдлыг тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явсан 20 орчим настай залуугийн утас руу шинжилгээний хариу "эерэг" гарсан хэмээн мэдэгдсэн тул 40 гаруй хүнтэй явж байсан нийтийн тээврийг тухайн өдрийнхөө 11 цагаас эхлэх зургаан цаг зогсоон тусгаарлалтад авчээ.
ЭМЯ-наас коронавирусийн халдвар битүү орчинд тархах магадлал өндөр хэмээн анхааруулдаг. Тиймээс агааргүй бүгчим орчинд олон хүнтэй хамт байгаагаасаа санаа зовсон залуу алба хаагчдаас гадаа байж байя хэмээн гуйсан ч зөвшөөрөөгүй байна. Аргаа барсан залуу автобусны цонхыг хагалж гарч зогсжээ.
Шинжилгээний хариу "эерэг" гарснаар тус залуу сэтгэл зүйн хүнд байдалд орж, гадаа хүйтэнд ялтан шиг буруу харан гурван цаг зогсжээ.
Бид халдвар авсан хүнийг хүн биш юм шиг үзэж, аргагүй байдалд оруулан хүний эрх, эрх чөлөөг зөрчдөгөө хэзээ болих вэ?!. Нэгэнт цар тахлыг дотооддоо алдсанаас хойш хэн ч, хэзээ ч вирусийн халдвараар өвчилж болно. Ковид туссан хүн гэмт хэрэгтэн биш шүү дээ!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yoohh arai2. Hzee huntei hunshg haritsaj surah ve ymr muuhai setgel sanaaniii dairalt hdiinbee huurhiii mn mdchd albaar yvaagui l bh hun baildaa malnuudaa
ene odoo yu blood bna ynen hudal ni medegdehgyi soloirhod oirhon bolj bna oroi bolgon neg masktai avgai yariad bdag deerdsen zyil sonsogdohgyi yumaa
Хэн нь гэдгийг мэдэж байсан юм бол эрүүл хүмүүсээс нь хурдан тусгаарлах ёстой шүү дээ. Гадаа нь байсан малнууд. Энэ залуу ухаантай, зоригтой залуу байна. Манай залуучууд сайхан болж байна шүү. Хурдан эдгээрэй, ахын дүү.
Бусдад сэтгэл зүйн дарамт үзүүлсэн иргэд болон гэмт хэрэгтэн мэт үзсэн албан хаагчдад хариуцлага тооцоё. Хэт туйлшрагчдад хариу өгөх хэрэгтэй.
Хүн албаар халдвар авахгүй нь тодорхой хэн ч хаанаас ч халдвар авч болох эрсдэлтэй байхад жаахан хүнлэг харьцах хэрэгтэй л дээ