СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амиа алдсан цэргийн талаар Шарга сумынхан ХХЕГ-т гомдол гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн иргэн Хатанбаатарын Сэржбүдээ нь Хилийн цэргийн Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байгаад 2021 оны 02 дугаар сарын 7-нд учир битүүлгээр нас барсан хэргийн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Түүний цогцсыг харъяа цэргийн ангийн бие бүрэлдэхүүн 2021 оны 02 дугаар сарын 9-ны өдрийн 19.20 цагийн үед авчирч аав, ээж, ах дүүст нь хүлээлгэн өгсөн нь нутгийн ард иргэд, төрөл төрөгсөд хүнд цохилт болсон юм. 
Талийгаач Х.Сэржбүдээ нь аав ээжтэйгээ амьдардаг нэг ахтай айлын хоёр хүүгийн бага нь байжээ.

Талийгаач нь Ховд аймагт цэргийн алба хаагаад өнгөрсөн 2020 оны 06-р сард Говь-Алтай аймгийн Шарга сумаас хүсэлт гарган, уг цэргийн ангид гэрээтээр очсон байна.

Гэвч түүнийг гэрээслэл үлдээж өөрөө амиа хорлосон гэх мэдээлэл цацагдсанд гэр бүл нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Учир нь түүнийг дарамталдаг талаар ар гэрийнхэндээ хэлдэг байсан тул амь насаа өөрөө хохироохгүй гэж ар гэрийнхэн болон нутгийн зон олон үзэж байгаа юм. 
Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэд Монгол Улсын Хилийн цэргийн ерөнхий газарт дараах гомдлыг гаргажээ. 
Үүнд: 

  1. Энэ хүний алтан амийг эрсдүүлсэн, эрсдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү.
  2. Задлан шинжилгээний бичлэг, хариуг эх хувиар нь үзүүлнэ үү. 
    Гэрээслийн эх хувийг гэр бүл, найз нөхөд, багш нарт үзүүлж, өөрийн бичиг мөн эсэхийг нягтлуулна уу. 
  3.  Ар гэр бүлд нь нөхөн төлбөр олгож өгнө үү. Энэхүү гомдлын мөрөөр холбогдох арга хэмжээг авч, албан ёсны шийдвэр ирүүлэхийг шаардаж байна гэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.120

Одооч цэрэг ч хүн алдаг болоо шүү

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.120

Алуурчид

Зочин
3 жилийн өмнө
66.181.190.210

ангийн захирагчийг нь шууд зайлуул

Tungalag
3 жилийн өмнө
202.179.21.211

Tseregt vr hvvhdee yu bodoj ywuuldag ard tvmen ulaan yrga allagin gazar shvde bi bie setgeleeree olgson Da ylanguya TOW aimgin hariya Tsergiin Negdsen Surgaltin Tow Angi oroi ajilchid taraad l yrgiin tsg eheldeg bidnii hvvhedvvdee ergeed ochson bvh zvil tedenii hoolig l beldej ogdog tseregvvdeesee bnga ar gerees n 7 honogt bnga mongo shiljvvlvvlne Tangaragiin Bayrin tsergvvdiin bvh ergellt darga narin sklad bolon huraagddag hudlaa gewel T. Bayrin margaash n shalgaltaar ochood vzeerei mal alj chadahgvi baij hvni sa vrig alna oorsodig n buudan alah yl ogooch eswel eremdeg zeremdeg bolgood halagduulna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.