СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-11

Ээлжит бус чуулган хуралдуулахыг УИХ-ын гишүүдээс хүсэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.10/ УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.
Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улс төрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.

Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, Улсын Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.

гэж үзэж байна.

ИЙМД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

-,

-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,

-Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын гишүүдийг улс орон, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, УИХ-ын ээлжит бус чуулганыг дээрх асуудлын хүрээнд зарлан хуралдуулахад зохих ёсны дэмжлэгийг үзүүлэн, хуульд заасан боломжийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
150.129.142.174

Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд болон улсын төсөв татвар бүрдүүлэгчидын мөнгөөр цалинждаг төрийн түшээд өргөсөн тангаргаа бодоод цалин мөнгөө нэмэж байхаар харин цалингүй /учир нь татвар төлөгчид чинь орлоггүй байгаа тул/хэдэн сар цалингүй цалингаа хандивлаж ажиллаж бүүр ядвад 70-50 хувь цалингий чинь бүрдүүлдэг ядарсан ард иргэддээ дэмжиж ажиллах талаар санал санаачлага , Ерөнхийлөгчийн ард иргэдээ гэсэн санаачлагыг дэмжихийн оронд туйлдсэн иргэдээ бусад орон шиг бэлэн мөнгөөр дэмжиж болохоор л их баялагтай гэтэл Элбэгдоржийн хэлсэнээр эцэж тулдсан саалын үнээ Эрдэнт нэлээдгүй орлого олоод байхад бусаж байгалын баялаг хаашаа алаг болоод байнаа түүнийхээ төлөө тэмцбэл ард иргэддээ бусад орноос илүү их дэмжмж болох гарц байх л ёстой

batzaya
3 жилийн өмнө
202.55.188.41

Ene banknii asuudlaa shiidechei 3sar hoishluulchad hvvnees hvv neheed bhiim

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.