Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх 12 хоногийн хугацаанд үргэлжлэх хөл хорионы үеэр төрийн албан хаагчдыг дайчлан эргүүлд гаргахаар болсон бөгөөд нийт 27 мянган төрийн албан хаагч эргүүлд гарч байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
УОК-оос гаргасан уг шийдвэрт 22-50 насны төрийн албан хаагчдыг эр, эмгүй хөл хорионы үеэр дайчлан ажиллуулж байгаа бөгөөд нялх хүүхэдтэй, хүндэтгэх шалтгаантай байсан ч үл хамааран дайчилж байгаа аж.
Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр дуудвал гаралгүй яахав дээ. Гэхдээ судалгаатай тооцоотой хандах хэрэгтэй. Эхнэр нөхөр 2лаа өөр газар тавигдана ард нь үлдэж байгаа хүүхдүүдээ яах вэ? Эмээ өвөөд нь хүргэнэ гэхээр унаа явахгүй эмээ өвөө нь ирнэ гэхэд ирж чадахгүй. Нялх нярай хүүхдүүдээ цоожлоод гарах юмуу. Очихгүй байх гэхээр ажлаар нь дарамтална хална сэлгэнэ гэсэн сүрдүүлэгтэй. Нялх нярай хөхүүл эмэгтэйчүүд 8цаг гадаа зогсоно гэдэг харгис шүү. Хаана орж дулаацах вэ хаана бие засах вэ гээд наад захын тооцоотой ажил хиймээр юм дааа.
би 3 сар ямарч орлоггүй сууж байна наадуул чинь 3 сар ажил хийлгүй цалингаа аваад суусан ганц өдөр эргүүлд гарлаа гэад үхэх нь үү 2 уулаа цалингаа аваал сууж байсан л байна ш дээ тэгэхдээ пм яриагүй байж ганц өдөр гарах болсон их пм ярьж дээ манай эхнэр бид 2 хоёуулаа ямар ч орлоггүй ч тэсээд 2 хүүхдээ хараад хооллоод сууж байна энэ төрийн албаныхан ямбатай юм бэ
Цалин орлого нь тасалдаагүй, зүгээр суугаад цалингаа авч байсан улс хэд хоног дайчлагдалгүй яахав. Хувийн хэвшлийнхэн бол цалингүй болсон, эсвэл цалингаа авсан ч ажиллаж байж л авч байгаа шүү.