ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 21,387 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, дөрвөн тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,207 болсон бол үүнээс 1,618 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 568 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл хөнгөн 477, хүндэвтэр 88, хүнд хоёр, маш хүнд нэг хүн байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.