СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-10

МИАТ ТӨХК-ийн 500 ажилтныг цомхотгож, тийзийн үнийг буулгах уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

МИАТ ТӨХК-ийн талаар нислэгийн тийзний үнэ өндөр байна гэдэг гомдлыг хэрэглэгчид байнга тавьсаар ирсэн.

Тус компанийн удирдлагууд үеийн үед "шатахууны үнэ өндөр" гэдэг үгээр сэтгүүлчид болон иргэдийн амыг тагладаг байсан бол Монгол улсын Ерөнхий сайд "ажлын байрны давхцал" хэмээн үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнчлэн "МИАТ-ийн тийзийн үнэ өндөр байгаа нь 500 орон тоо илүү байгаатай холбоотой" ажээ. МИАТ ТӨХК-ийн үндсэн ажлыг 300 хүн нугалдаг ба үлдсэн 500 нь "татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа" гэнэ. 

Иймд зөвхөн МИАТ ТӨХК ч гэхгүй, төрийн байгууллагуудад буй албан тушаалын давхцалыг арилгах ажлын хэсгийг Монгол улсын Засгийн газраас байгуулжээ. Ажлын хэсэг олон улсын аргачлалаар дүгнэлт гаргаж танилцуулах аж. "Ингэж хэлснийг өргөн хүрээнд цомхотгол явуулах нь гэж ойлгож болохгүй" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (24)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.43

Зөв шүү. Орон тооны илүүдэл хаана хаанаа байгаа

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.112

Тэр үнэн тэтгэвэрийн хүмүүсээ гаргаад тэр олон нярав диспетчер билетийн кассын тэр олон хүн юу хийж өндөр цалин аваад сууж бна одоо орон тоо багасгах цаг нь болсон

Jenc0
3 жилийн өмнө
202.55.188.34

Ter Battur gd shunaliin tulamiin tsaling hasaach barag 20 sayiin tsalintai gsn shdee

Зочин
3 жилийн өмнө
116.89.63.154

Дээр үед гадаад багаар МИАТыг удирдуулсан цэвэр ашиг машигтай гарч манай дарга нарыг сандаргасан тал бол бий билүү юу билээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.152

Короногоос өмнө ашигтай ажиллаж байсан. Нөхцөл байдал хэвийн болвол ашигтай ажиллана. Дүгнэлт хийхээсээ өмнө мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Цагаан
3 жилийн өмнө
192.82.71.191

Мэргэжлийн хянплтын дарга байсан Цагаанхvv гэхэд л МИАТ -д жолоочоосоо эхлvvлээд 10 гаруй хvнтэй цуг очин ендер цалин авч байна...

Зориг
3 жилийн өмнө
192.82.71.191

Баттер захирал ирэхдээ 200 хvн дагуулж ирж ендер цалинтай ажилд томилсон.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.30

Kass deer ochihoor hiisen yumgui l avgai nar bdg shdee ted nariigaa tetgevert ni gargaach

Зочин
3 жилийн өмнө
192.82.74.212

оюунэрдэнэ гэгч чинь алиа гар шив дээ МИАТ төсвөөс цалинждаггүйг мэддэггүй хөлдүү амьтан уу цар тахалтай бхад нутагтаа босогсон 2 цементэн овоондоо хэдийг зарцуулав бүтэн 2 том эмнэлэг барих төсөв

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.30

Tetgeveriin avgai naraa gargaachee...

Bayar
3 жилийн өмнө
64.119.20.148

Tsaad sanaa n zuv shuu. Harin heregjuulj chadah eseh n l bn, yu bolohiig harj baiya

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.28

ternii enenii hun geed ajil hiideggui uldeh bh daa, ardaa tom hungui yah boldoo

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.28

unendee avgai ner l miat-g nuruun deeree avch yavdag, darga saidiig dagaj irsen ajil hiideggui gee uldeeh ni uu

МИАТ АЖИЛЧИН
3 жилийн өмнө
202.9.40.103

Цэвэр нислэг үйлдвэрлэлийн буюу мэргэжлийн 500 гаруй ажилтантай юмсан. Борви богс хийлгүй л ажилдаг. Тавиул дарга нараа л авчих л даа.

Үнэнийг хэлэгч
3 жилийн өмнө
64.119.18.195

Уучлаарай Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ та МИАТ ХК төсвөөс санхүүждэггүй шүү!!! Тэд тээвэрлэлтийн орлогоор санхүүждэг. Төрөөс нэг ч удаа татаас авч байгаагүй. Тэр орон тооны давахцалыг та нарын томилсон хүн та нарт пилдаг царайлж орон тоо нэмэж авдаг за!!! Нарийн мэргэжилийн хүнийг танай хүмүүс шахдаггүй дандаа мэргэжлийн бус чадваргүй арчаагүй юумнууд шахдаг ш дээ!

Zochin
3 жилийн өмнө
66.181.186.64

Yum oilgdog yumuu nislegikn tiiznii une ondor bga n ..mash olon toonii iluudel xumuus ajiluulj bgaagas gejiin ... Tiiznii une ondor bgaagiin shaltgaan..

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.17

iLuu hun darga nariih shuu .

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.8

Зөв зөв цомхотгох хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.147

2020 оны 1-р сард захиалаад хил хаасан учраас явж чадаагүй онгоцны билетний мөнгөө буцааж авмаар байнаа. Билетийн касс нь мөнгөгүй өгөх боломжгүй гээд байна. Хаана хандах бэ?

зочин
3 жилийн өмнө
202.9.46.184

Уучлаарай Оюун-эрдэнэ сайд аа ! МИАТ ТӨХК нь 60 жилийнхээ түүхэнд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Одоо ч авдаггүй хэвээр. өөрийнхөө олсон орлогоороо зарлагаа нөхөж явдаг аж ахуйн тооцоотой газар шүү. Татвар, төсөвт мөнгө оруулдаг болохоос мөнгө авдаггүй. Ямар эргүү нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг гэж танилцуулав аа.

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.106

Нэг нам нь гараад л нэг хий орон тоо нэмж байдаг газар гэсэн. Мэргэжлийн биш мэргэжилтэнгүүд зөндөө бүгдийг дипломоор нь шалгаад хэмнэ.

Zochin
3 жилийн өмнө
103.57.94.100

Naad miataa huviin gazar bolgoo baahan ahn duus niilsen hogiin gazar shu

Болд
3 жилийн өмнө
202.126.89.184

Засаг солигдох бүрт ирсэн хүмүүс явдаггүй болохоор тэгэж бгаа байх даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.23

Төрийн албанд тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон мөртлөө ажиллаж байгаа хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаад залуучуудаа ажиллуулах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.